Р.Амаржаргалын цэнхэр энгэрэвч

 

Б.Хишиг

Сансарын аюулгүйн тойргийн баруун урд талд байх “Arig ramen restaurant”-д Ерөнхий сайд асан Р.Амаржаргал байнга үйлчлүүлдэг аж.

Тэрээр нэг удаа тэндхийн бас нэг байнгын үйлчлүүлэгтэй орохдоо “…Сайхан хоолтой газар байна. Танайх нэг үйлчилгээ нэмчих. Гоймонтой шөл уухаар энгэр лүү үсрээд байдаг. Нэг удаагийн энгэрийн салфетка юмуу, энгэрэвч маягийн зүйл хэрэгтэй юм байна даа” гэж зөвлөсөн байгаа юм.

Рестораныхан ч энэ дагуу үйлчлүүлэгчиддээ зориулсан энгэрэвч захиалан хийлгэжээ. Өдгөө үйлчлүүлэгчдийн хамгийн таашаадаг нь тэрхүү энгэрэвч болсон байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE