А.Сүхбат “ангийн” анд руугаа салаавч гаргав

УИХ-ын гишүүн А.Сүхбат ууртай байна. Түүнийг Туулыг хамгаалж, тарвага, загас ярьсных нь төлөө олон нийт шүүмжлээд буй. Тэгвэл өнөөдрийн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр эрхэм гишүүн уурлаад, ангийн нөхөд рүүгээ салаавч гаргалаа.

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байсан юм. Энэ үеэр тэрээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргалдаж ийнхүү салаавч гаргахад хүрэв. Тэрээр энэ зүй бус үйлдлээ ганцаар тогтоосонгүй, хоёр гурван удаа давтжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE