Шереметьевод онгоц ослын буултын үеэр шатжээ /бичлэг/

 

ОХУ-ын нийслэл Москвагийн Шереметьевогийн нисэх онгоцны буудлын зурваст онгоц ослын буулт хийжээ. Ослын буулт хийх үедээ онгоц шатаж эхэлсэн байна.

Онгоцонд нийт 78 зорчигч байсныг буулгаж амжжээ. Одоогоор таван хүн шархдсан тухай мэдээлээд байна.

Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн онгоц дөнгөж хөөрснийхөө дараахан хөдөлгүүрт гарсан гэмтлийн улмаас ослын буулт хийх зөвшөөрөл авсан ажээ.

 

SHARE