Ч.Улаан сайд оготно устгана

Д.Бат-Очир

Засгийн газрын уржигдар /2019.5.2./-ын хуралдаанаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд нэгэн үүргийг өгчээ.

Түүнийг 645 мянган га талбайд байгаа “үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах” ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасан байна.

Ингэхээр Ч.Улаан сайд маань оготно устгах даалгаврыг Засгийн газраасаа авчээ гэсэн үг.

Гэхдээ Засгийн газрын даалгавар гээд үлийн цагаан оготныг учир зүггүй устгаад байж болохгүй юм.

Учир нь үлийн цагаан оготныг бэлчээрийн дайсан гэдэг ч байгалийн зохилдолгоогоороо энэ амьтан дагтаршсан хөрсийг сийрэгжүүлэх онцгой үүргийг бас гүйцэтгэдэг гэдгийг эрдэмтэд хэлдэг.

Тэгэхээр Ч.Улаан сайд энэ ажилдаа шинжлэх ухаанчаар хандах биз ээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE