Дель Боске: Месси удаа дараалан татгалзсан хариулт өгч байлаа

Испанийн шигшээг удирдаж дэлхийн аварга болон Европын аваргын алдарт хүргэсэн Висенте Дель Боске аргентин довтлогч Лионель Мессигийн тухай ийн ярьжээ.

“Месси Испанийн шигшээд тоглосон бол хүч нэмэх нь тодорхой. Испанийн шигшээд тоглооч гэж Холбооноос мөн ч олон удаа ятгах гэж оролдсныг би сайн мэднэ. Гэвч тэр удаа дараалан татгалзсан хариулт өгч, зөвхөн эх орныхоо төлөө тоглоно гэсэн юм.

Мэдээж, Месси зөвшөөрсөн бол манай шигшээг муутгах бус илүү сайжруулах байлаа. Месси бол Месси шүү дээ. Дахин давтагдахгүй. Тэр Испанийн шигшээд тоглосон бол бид илүү олон ялалт байгуулах байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч бидний хувьд алдаагүй л алхам болох байсан нь дамжиггүй.

Зүгээр мөрөөдлийн түвшинд ярихад, би түүнтэй хамт шигшээд ажиллахсан гэж их хүсч байж билээ. Би олон шилдэг хөлбөмбөгчидтэй хамт ажиллаж үзсэн л дээ. Гэхдээ Месси мэдээж тэднээс дордохгүй харин ч илүү сайн тоглогч” хэмээн Висенте Дель Боске өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE