Баян-Өлгийн зорчигчдыг тусгаарлав

Баян-Өлгий аймагт тарваган тахлаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоогоод байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгаас Улаанбаатарт нисч ирсэн зорчигчдыг тусгаарлаж ХӨСҮТ-ийнхөн үзлэг хийжээ. Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж иржээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE