Нөхөн сонгуульд оролцох намуудыг өнөөдөр бүртгэж дуусна

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намууд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.

Өнөөдрийн байдлаар АН, МАХН нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдээд байгаа. Тэгвэл МАН сонгуульд оролцох шийдвэрээ өчигдөр болсон намын IV хурлын үеэр гаргав.

Намууд оролцох хүсэлтээ ийн мэдэгдэхээс гадна хэн нэр дэвших асуудал олны анхааралд байна. Албан ёсоор нэр дэвшихээ зарлаагүй ч магадлалтай хүмүүсийн нэрс дуулдаж эхлээд байгаа юм.

Ямартаа ч өнөөдөр намуудын бүртгэл дуусч, маргаашаас эхлэн нэр дэвшигчдийг зарлах юм.

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE