Жонни Депп өөрөөсөө 35 дүү орос бүжигчин бүсгүйтэй учир ургуулжээ

Холливүдийн нэрт жүжигчин 55 настай Жонни Депп өөрөөсөө 35 дүү орос бүжигчин бүсгүйтэй амрагийн харьцаатай болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Жонни Деппийг насанд хүрээгүй болов уу гэмээр үл таних бүсгүйг тэвэрч байгаа зургийг папараццчид авч тараасан юм. Бүсгүйг хэн болох, хэдэн настайг холливүдийн шар мэдээний мэргэшсэн сэтгүүлч нар ч таньж мэдэхгүй байлаа.

Тэгвэл саяхнаас алдартай жүжигчний шинэ амрагийн талаар тодорхой мэдээллүүд цацагдаж эхлэв. Түүнийг Полина Глен гэдэг аж. 20 настай. Мэргэжлийн бүжигчин. ОХУ-ын Санкт-Петербургт төрж өссөн.

Хэдэн жилийн өмнө бүжигчний замналдаа амжилт олохоор АНУ-ыг зорьсон гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Полин Глен одоо Жонни Деппийн хувийн эдлэнд амьдардаг аж.

“Лос-Анжелест болсон нэгэн үдэшлэгийн үеэр Полина Жоннитой танилцсан. Үдэшлэгт байнга уригддаг сайн бүжигчин, сайхан бүсгүй. Жонни түүнтэй танилцахаар очиход эхэндээ таниагүй гэсэн. Орос бүсгүйчүүд ер нь оддыг бараг таньдаггүй. Тэгээд ч жүжигчид амьдрал дээрээ арай өөр харагддаг л даа.

Полина их эелдэг сайн бүсгүй. Хэдийгээр Деппийн бүсгүй ч гэсэн мэргэжлийн бүжигчний ажилдаа анхаарсан хэвээр байгаа. Бусад эмэгтэйчүүд Жонниг олон хэсэг тасчин хаяхад бэлэн байдаг бол Полина жирийн нэгэн. Тэр мөнгө хөрөнгөнд шунадаггүй. Жонни шиг супер одод ийм бүсгүйтэй байхад яг тохирно.

Ойрын хугацаанд Жонни Орост очиж, Полинагийн эцэг эхтэй уулзаж, гэрлэхийг хүсч буйгаа илэрхийлж ч магадгүй” хэмээн жүжигчний ойрын гэх эх сурвалж хэвлэлд өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE