Премьер лигийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг Шейн Лонг оруулав /бичлэг/

Премьер лигийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг “Саутхемптон”-ы 32 настай ирланд довтлогч Шейн Лонг “Уотфорд”-ын хаалганд орууллаа. Тоглолт эхлээд ердөө долоон секундын дараагаар Лонг гоол оруулсан юм. “Уотфорд”-ын Крейг Кэткарт бөмбөгийг цөлж холдуулах гэж байгаад гүйж ирсэн Лонгийг онож, улмаар бөмбөгийг ирланд довтлогч хаалганд оруулжээ.

Ийнхүү тоглолтын 7 дахь секундэд эхний гоол оруулсан бол тоглолтын төгсгөлд буюу 90 дэх минутад Эндри Грэй тоог тэнцүүлснээр хоёр баг тус бүр нэг оноотойгоор саллаа.

2000 онд “Тоттенхэм”-ийн Ледли Кинг “Брэдфорд”-ын хаалганд 10 дахь секундэд гоол оруулсан нь Премьер лигийн хамгийн хурдан гоолд тооцогдож байлаа.

News1.mn Р.Гэгээ

SHARE