Майкл Жексоны хүүхдүүд аавыг нь доромжилсон хүмүүсийг хувиараа мөрдөж эхэлжээ

2019 оны эхээр HBO сувгаар Leaving Neverland хэмээх баримт кино дэлгэцнээ цацагдаж, түүгээр Попын хаан Майкл Жексоны бэлгийн амьдрал болон түүний бэлгийн дарамтанд орж байсан гэх хоёр эрийн яриа гарч, дуулиан дэгдээсэн.

Уэйд Робсон, Жеймс Сейфчак хэмээх хоёр эр бага насандаа Майкл Жексоны Неверлэнд эдлэнд өнгөрүүлсэн өдөр хоногууд, бэлгийн дарамтад өртсөн тухайгаа тус киногоор ярьсан юм.

Тэгвэл Майкл Жексоны 21 настай охин Парис Жексон болон хоёр ах нь нэгдэн тус кинонд эцгийнх нь нэр төрийг гутаахаар зүйл ярьсан хоёр эрийг хувиараа мөрдөж эхэлжээ. Кинонд ярилцлага өгөхдөө мөнгө авсан эсэх, мөн одоо ямар орлогоор амьдардаг, Робсоны сан гэж байгуулсан нь ямар үйл ажиллагаа явуулдаг зэргийг хувиараа мөрдөж буй юм байна.

Тэд мөрдлөгө хийх болсон шалтгаанаа мөнгөтэй бус харин эцгийнхээ нэр хүндийг сэргээх зорилготой гэж мэдэгдсэн байна.

1993 онд Майкл Жексоныг хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутган, дуулиантай шүүх хурал хэд хоног үргэлжилсэн түүхтэй. Гэвч тухайн шүүх хуралд Робсон долоон настай, Сейфчак 10 настайдаа оролцож мэдүүлэг өгөхдөө дуучныг ямар ч гэм хийгээгүй гэж мэдэгдэж байсан юм. Улмаар Майкл Жексоны хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Майкл Жексон 2009 онд өвчин намдаагч эм бэлдмэлийн тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE