Шарлиз Терон хүүдээ даашинз өмсгөдгийнхөө нууцыг дэлгэв

Холливүдийн нэрт жүжигчин Шарлиз Терон томоохон ярилцлага өгч, тухайн ярилцлагадаа үрчилж авсан долоон настай хүү Жексоныхоо даашинз гэх мэт дандаа эмэгтэй хүүхдийн хувцас өмсдгийн нууцыг дэлгэжээ.

Зарим ярилцлагадаа Шарлиз Терон хүүгийнхээ тухай ярихдаа “Миний охин…” гэх мэтээр хэлсэн нь олны анхаарлыг гойд татаж, сонирхлыг төрүүлээд амжсан юм. Тэгвэл тэрбээр хүүгээ охин гэж боддог гэнэ.

“Би ч гэсэн эхэндээ Жексоныг хүү гэж боддог байлаа. Гэтэл гурван настайдаа надад ингэж хэлсэн юм. “Ээж ээ, би хүү биш” гэж. Охин минь байгалиас ийм л мэдрэмжтэй төрсөн. Тэр ирээдүйд хэн болж, ямар хүйсний хүн болохыг хүснэ түүгээрээ л болог” хэмээн Шарлиз Терон өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE