“Ювентус” ч, Роналдо ч дээд амжилт тогтоов

Италийн Сери А-гийн 33 дугаар тойрогт “Ювентус” талбайдаа “Фиорентина”-г 2:1-ээр хожсноор улсынхаа аваргаар 35 дахиа тодорлоо. Тэд сүүлийн найман жил дараалан ийнхүү Италидаа түрүүлснээр Европын ТОП 5 лигийн түүхэнд байгаагүй амжилтад хүрсэн юм. Үүнээс өмнө Францад “Лион” 2002-2008 онд долоон жил дараалан түрүүлсэн нь дээд амжилтад тооцогдож байлаа.

Харин Криштиано Роналдогийн хувьд Англи, Испани, Италийн аваргаар тодорсон анхны хөлбөмбөгч боллоо. Тэрбээр 2007-2009 онд “Манчестер Юнайтед”-ын хамтаар Англид гурван удаа, 2012, 2017 онд “Реал Мадрид”-ын хамтаар Испанид хоёр удаа түрүүлж аваргын цом өргөж байсан бол энэ удаад “Ювентус”-тай хамт Италийн аваргын цомыг гардлаа.

Түүнээс ирэх улиралд хаана тоглох тухай асуухад “Ювентус”-т үлдэх магадлал маань 1000 хувь” гэж хариулжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE