Мейветер 11 кг жинтэй алтан гинжтэйгээр тоглолт үзэв

Мэргэжлийн боксын рингэнд 50 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан АНУ-ын алдарт боксчин Флойд Мейветер NBA-гийн “Лос-Анжелес Клипперс”-“Голден Стейт”-ийн тоглолтыг үзэж сонирхжээ.

Мөнгө хочит Мейветер тоглолт үзэхдээ Nike Air Max 90s пүүз жийж, хүзүүнээсээ дөрвөн том алтан гинж зүүсэн нь нийттэй 11 кг жинтэй гэнэ.

Энэ тоглолтод “Голден Стэйт” өрсөлдөгчөө 132:105-аар хожсон.

Харин Флойд Мейветерийн хувьд өнгөрсөн оны сүүлчийн өдөр Японд Теншин Насукаватай үзүүлэх тулаан хийсэн билээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE