Хоймор нутгийн Өргөмжит 9 ээжийг тодруулж хүндэтгэл үзүүлэв

Энэ үеэр эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөхийн зэрэгцээ үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж яваа олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн олон мянган ээжүүдээс шилдэг 9 ээж хүндэтгэлийн хойморт заларч эмэгтэйчүүдийн байгууллагын болон үр хүүхдийнхээ хүндэтгэлийг хүлээн авлаа. Өргөмжит ээжээр МУГЖ Б.Лхамжав,  С.Энэбиш, Ц.Аниу, М.Нямаа зэрэг салбар бүртээ манлайлагч ээжүүд баярын өдөр “Өргөмжит ээж” хэмээх алдрыг хүртлээ.

Энэ үеэр ээжүүдэд үр хүүхэд ах дүү нараас нь гарын бэлгээ гардуулж ая дууны мэндчилгээ өргөн барьж баяр дээр нь баяр нэмсэн сайхан арга хэмжээ боллоо гэдгийг ээжүүд бахархан хэлж байлаа.

Хөвсгөл аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  жил бүр уламжлал болгон зохион байгуулж шилдэг ээжүүдийг алдаршуулан хүндэтгэл үзүүлдэг “Өргөмжит” ээжүүдийг тодруулах арга хэмжээ Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Эх сурвалж: http://khovsgol.gov.mn

SHARE