Шаардлага хангаагүй ШТС-уудыг хаав

Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг хамтран шалгажээ. Шалгалтанд  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх 12 станц хамрагдсан байна.

Шалгалтаар  Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн нэгжид дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж,  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.  Дээрх зөрчил гаргасан автомашин хийгээр цэнэглэдэг  болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй гэж  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс  үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон  байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE