ЖДҮХС-ийн зээлийн хэрэг нь хүндэрч АТГ-т аваад үлдсэн гишүүд хэн бэ?

АТГ-аас ЖДҮХС-тай холбоотой хэргийн шалгалт эхнээсээ цэгцэрч, зээл авсан иргэн аж ахуй, түүнд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын зарим гишүүдэд холбогдох хэрэг эрүүгийн хэргийн шинж чанаргүй болохыг өчигдөр зарлалаа. Тодруулбал,

  1. УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  2. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
  3. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
  4. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
  5. УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
  6. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
  7. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
  8. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
  9. УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
  10. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
  11. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
  12. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
  13. УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
  14. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
  15. УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК нар болон өөр бусад төрийн албан тушаалтан, иргэн аж ахуйн нэгжүүдэд холбогдсон хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлжээ.

Тэгэхээр өөрсдийн хамаарал бүхий компани, аж ажуйн нэгжүүдэд зээл олгосон нь баримттай ил болсон УИХ-ын гишүүдийн хэрэг АТГ-т үлдсэн бололтой. Хэргийг хаах санал гаргасан дээрх жагсаалтад жинхэнэ хэргийн эздийн нэрс дурдагдаагүй байна.

Тэгвэл ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгосон УИХ-ын гишүүд хэн хэн байсныг эргэн саная.

  1. Я.Содбаатар- “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК-даа ЖДҮХС-аас 2 тэрбумын зээл авсан.
  2. Б.Батзориг: ХХААХҮ-ийн сайд байхдаа “Тээвэр Ачлал” ХК, “Наму дэвжих” ХХК-даа ЖДҮХС-аас 3 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хэргийн улмаас албан тушаалаасаа огцорсон.
  3. Н.Цэрэнбат- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. “Баян таван тэс” ХХК-д 250  сая, “Баруун загвар” ХХК-д 160 сая төгрөг.
  4. УИХ-ын дарга Г.Занданшатар– “Эмийн үйлдвэр” ХХК-иар – 1.2 тэрбум, “Асрал хайрхан” ХХК-иар – 1.7 тэрбум
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК- – 500.000.000
  6. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар-“Хантай хайрхан” ХХК – 1 тэрбум
  7. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан- “Мон лайвс” ХХК-иар – 490.000.000,  “Хаганат” ХХК-иар – 195.000.000
  8. Эрчим хүчний сайд Ч.Даваасүрэн- “Нарлаг хараа” ХХК-иар – 750.000.000
  9. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ- “Жаргал Харвэрст” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Херо”-гийн захирал Б.Баатартай хамтран авсан гэсэн баримт олон нийтэд ил болсон.
  10. Х.Нямбаатар: “Өгөөдэй Ази” ХХК-тай хамтран 950 сая.
  11. Б.Ундармаа: МЭИК- 700 сая
  12. Н.Оюундарь: Рэд Стар Клуб” ХХК-иар 800 сая
  13. Б.Саранчимэг: Хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапурхэльткейр сентр” ХХК-д 800 сая
  14. Г.Тэмүүлэн- “Спа цогцолбор”-тоо  700 сая
  15. Ж.Энхбаяр- “Газар Агро”, “Газар Буудай” компанид 1.9 тэрбум
  16. Н.Учрал- Хамаарал бүхий этгээд буюу түүний аав Н.Ням-Осорын “Хүннү” групп нь 950 сая төгрөгийн зээл авсан.
  17. Г.Солтан- “Монгол шаазан” компаниар 950 сая
  18. Х.Болорчулуун- “Дорнод гурил” компаниар 950 сая
  19. А.Сүхбат- “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иар 800 сая
  20. О.Батнасан- “Топ кондитер” ХХК-иар 950 сая төгрөгийн зээл авсан баримтууд олон нийтэд ил болж АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE