Капитал банкнаас ЭМДС-ийн 135 тэрбумыг нэхэмжлэхээр боллоо

“Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудаас тус банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгө болон иргэдийн хадгаламж хэрхэх талаар төрийн байгууллагууд шийдвэрээ гаргасаар байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж,  Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өгчээ.

Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна.

2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авчээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE