Монголд тусламжийн барааг Япон, зээлийнхийг БНХАУ түлхүү нийлүүлж байна

Россия. Санкт-Петербург. 3 июня 2016. Паромно-перегрузочный комплекс ООО "Моби Дик" на острове Котлин. Светлана Холявчук/Интерпресс/ТАСС

Гаалийн байгууллагаас гаргасан стаститикаар Монгол Улс олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар энэ оны эхний 3 сарын байдлаар 7.3 сая ам.долларын бараа импортложээ. Үүнээс гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд БНХАУ-д 27.9 хувь, АНУ-д 13.3 хувь, Япон-д 43.8 хувь тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал БНХАУ-д 23.2 хувь, Японд 45.9 хувь, АНУ-д 12.9 хувь  ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 19.2 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 76.4 хувь, АНУ-д 5.4 хувь, ХБНГУ-д 6.6 хувь тус тус ногдож байна

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 25.3 хувийг БНСУ-аас, 62.6 хувийг БНХАУ-с тус тус олгожээ.

Нийт 20.7 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл БНХАУ-д 9.2 хувь, ОХУ-д 88.4 хувь тус тус ногдож байна.

Эх сурвалж: news1.mn 

 

SHARE