С.Эрдэнийн алдаа

Д.Бат-Очир

АН-ын дарга С.Эрдэнэ бол яалт ч үгүй Ардчиллаар овоглогдох эрхтэй хүн. Түүний “ухамсарт амьдрал” ардчиллын төлөө л зориулагдсан. Бас АН-ын ардчилсан зарчмаар сонгогдсон цорын ганц дарга юм.

Гэвч С.Эрдэнэ хувь хүнийхээ хувьд маш их алдаатай. Урьд өмнийн, эдүгээ цагийн алдаа мадаг нь роман шиг л хөвөрнө.

С.Эрдэнийн характер яахын аргагүй энэ цагийн АН-ын дарга байх ёстой эд. Гэсэн ч явж ирсэн замнал нь түүнийг АН-ын даргаар удаан тогтоохгүй.

С.Эрдэнэ энэ бүхнийг мэддэг аж.

Тиймээс нэлээд эртнээс АН-ын даргын суудалд нь санаархсан “бүлэглэл”-ийн өөдөөс өөрөө түрүүлж хөдөллөө. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” гэдэг жагсаал зохион байгууллаа.

Тэр түргэдсэн байна. “Капитал” банк дампуурсан нь С.Эрдэнийн хийсэн жагсаалтай шууд холбоотой болохыг улс төрийн хүрээнд ярьж байна.

Учир нь 2016 оны сонгуулийн өмнө дампуурах шахаад байсан “Капитал” банкинд С.Эрдэнэ сайд өөрийн мэдлийн хөрөнгөөр “цус сэлбэлт” хийснээр түр босгосон гэх яриа түглээ.

Энэ хэргийг ухаад шалгахаар С.Эрдэнэ өөрөө буруутах магадлал өндөр юм байна.

Бас “Капитал” банкны энэ дампуурал С.Эрдэнэд өгсөн нэг л сануулга гэнэ.

С.Эрдэнэ ухуулаад эхэлбэл гарч ирэх “баялаг” ихтэй бөгөөд АН-ын дарга байтугай УИХ-ын гишүүний сэнтий нь ч хазайх ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE