Ерөнхий прокурорыг томилох эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын хаврын чуулган эхэлж Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор нэр дэвшигч Б.Жаргалсайханаас гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын О.Содбилэг “Орхон аймгийн харъяат иргэд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал бол шинэ нөхцөл байдал. Үүнээс үүдэн шүүхийн шийдвэрийн эсрэг эсэргүүцэл бичих боломжтой юу. Мөн нууцаас гаргасан хавтаст хэргийг ил болгоход прокурор дээр гацаад байгааг шийдэх үү?” гэсний хариуд нэр дэвшигч Б.Жаргалсайхан “Хуулийн хүрээнд ажиллана. Бичлэгийг ил болгох боломжтой бол ил болгоно. Хавтаст хэрэгтэй танилцаагүй учраас шууд урьдчилж хэлэх боломжгүй” гэлээ.

Гишүүдийн асуулт үргэлжилсээр байна.

Б.Жаргалсайхан нь одоо Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг. Тэрээр:

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
  • 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE