Жастын Ш.Батхүүгийн Стандарт банкинд тавьсан 40 сая долларыг Эрдэнэт үйлдвэр төлжээ

Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар Эрдэнэт үйлдвэр “Стандарт” банкны хоорондох өрийн асуудлаар мэдээлэл хийв.

Жаст группын ерөнхийлөгч Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээлийг авсан. Ингээд үүнийгээ хугацаандаа төлж чадаагүй учраас Стандарт банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд энэ асуудлаар хандсан. Үүний хариуд “Стандарт” банкнаас 86.95 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс нэхэмжилсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин “”Стандарт” банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас шилжүүлсэн. Нөгөө тал төлбөрийг хүлээн авснаа бичгээр мэдэгдсэн. Тэгэхээр одоо буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, улсад учирсан хохирлыг төлүүлнэ” гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE