Салахын ээж: Аавыг чинь ингэж байхыг харсан бол би салах байлаа

Египетийн шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн тоглогч Мохамед Салах нэгэн хөгжөөн дэмжигч эмэгтэйтэй тэврэлдэж буй зураг олон нийтийн сүлжээгээр түгсэн ажээ. Тус зургийг харсан хөлбөмбөгчийн ээж нь хүүгээ шүүмжилсэн юм байна.

“Хэрвээ эцгийг чинь ингэж байхыг би харсан бол гэр бүлээ цуцлуулахыг шаардах байсан” хэмээн Салахын ээж бичсэн гэнэ.

Ингээд үүнээс хэд хоногийн дараагаар Салах эхнэр охин хоёртойгоо хамт автомашинд яваа мөн эрэг дээр зугаалж буй зургуудаа оруулсан байна.

Олон нийт үүнийг ээжээсээ гэрэл зургаар дамжуулан уучлалт гуйсан явдал гэж дүгнэж буй ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE