ЖДҮ-чдийг эсэргүүцсэн “Увсчууд бид уучлахгүй” хөдөлгөөн эхэлжээ

УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа ашиглан өөрөө болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүддээ зээл авсан асуудал өнгөрсөн өвлийн парламентын гол шуугиан байсан. Тэгвэл орон нутагт ЖДҮ-чдийн асуудал дэгдэж Увс аймагт “Увсчууд бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Тодруулбал, аймгийн Засаг дарга Д.Батсайханыг өөрийн хамаарал бүхий этгээддээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 40 сая төгрөгийн зээл авч өгсөн хэмээн тус аймаг дахь АН-ын удирдлагууд эсэргүүцэж эхэлсэн байна.

Зөвхөн аймгийн Засаг даргаар тогтохгүй Увс аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишгүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн асуудлыг сөхөж эхэлжээ.

Түүнээс гадна ЖДҮ-чдийг эсэргүүцэн байгуулагдсан Хэвтүүл хөдөлгөөнийг дэмжих гарын үсгийг аймгийн хэмжээнд цуглуулж эхэлсэн гэнэ.

Увс аймгийн хэмжээнд ЖДҮХС-аас зээл авсан асуудал зөвхөн эрх барьж буй МАН-аар тогтохгүй АН-ын удирдлагуудын хамаарал бүхий этгээдүүд ч байдаг ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE