80 настай эмгэн ундны усаа авахын тулд гурван километр сэлдэг

Ус авна гэдэг биеийн хүчний хүнд хөдөлмөр гэх ойлголттой залуус Индонезийн Сулавеси арлын Тинамбун тосгоны 80 настай эмгэний ажлыг сонсоод ичих биз ээ.

Сулавеси арлын эрэг хавийн ус давстай тул унданд хэрэглэж болдоггүй юм байна. Иймээс ундны усаа авахын тулд гурван километр газрыг сэлж туулах шаардлага гардаг ажээ.

Эмгэн усаа нэгмөсөн авахыг хүссэндээ 200 орчим хуванцар канистрыг хооронд нь уяад, өөрөөсөө бүсэлчихдэг аж. Ингээд давсгүй устай газар очиж, каниструудаа дүүргэчихээд эргэнэ. Ийм ажлынхаа төлөө эмгэн 6.5 ам.доллар авдаг гэнэ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE