Сурагч хүү хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа зургаан жилийн турш гэр рүү нь үүрч хүргэжээ

БНХАУ-ын Сычуань мужийн Мэйшань хотын дунд сургуулийн сурагч, 12 настай хүү Сюй Бин Ян нэгдүгээр ангиасаа эхлэн хамт суралцсан ангийнхаа найз, хөгжлийн бэрхшээлтэй хүү Жан Зэ-г сургуулиас гэр рүү нь үүрч хүргэж буй ажээ.

Жан Зэ булчин-мэдрэлийн өвчтэй тул өөрөө бие даан явж чаддаггүй юм байна. Нэгдүгээр ангид орсноос нь хойш Жан Зэ-г ангийнх нь хоёр хүүхэд өдөр бүр сургуулиас гэр рүү нь хүргэж өгдөг байж. Гэвч гуравдугаар ангид орсны дараагаар нэг хүү нь байнга ингэж хүргэж өгөх боломжгүй болсноо хэлж татгалзжээ. Ингээд Сюй ганцаараа найзыгаа үүрэх болсон байна.

“Сюй бол миний хамгийн сайн найз. Өдөр бүр бид хамтдаа суралцаж, ярилцдаг. Өдөр бүр намайг үүрч, халамжилдагт нь маш их баярладаг” хэмээн Жан Зэ өгүүлжээ. Харин Сюй “Миний биеийн жин 40 кг гаруй. Харин Жан ердөө 25 кг жинтэй болохоор өргөөд, үүрээд явахад хэцүү байдаггүй” гэж хэлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE