Муссолинигийн ач охин Жим Керригийн зурагт хариулт өгөв

Италийн Үндэсний фашист намын лидер, дарангуйлагч Бенито Муссолинигийн хөлнөөсөө дүүжлүүлсэн зургийг холливудын нэрт жүжигчин Жим Керри твиттерт оруулжээ.

“Фашизм хаана хүргэдгийг мэдье гэвэл Бенито Муссолини болон түүний амраг Клареттагаас асуу” хэмээсэн тайлбар бичээд Жим Керри дээрх зургийг оруулсан юм. Партизанууд Бенито Муссолиниг баривчлаад буудан хөнөөснийхөө дараагаар хөлнөөс нь дүүжилж орхисон гэдэг. Тухайн үйл явдлыг тус зурагт харуулсан ажээ.

Жим Керригийн энэхүү зураг тайлбарыг Бенито Муссолинигийн ач охин, Италийн улстөрч Алессандра Муссолини үзээд, америкчуудын дэлхий дахинд хийсэн зарим балагт хэргүүдийн зургийг нийтэлж эхэлжээ.

Үүнд, эх нутгаасаа хөөгдөж тамлагдан хөнөөгдсөн индианчууд, бөмбөгдөлтийн улмаас балмагдаж цочирдсон вьетнам хүүхдүүд, атомын бөмбөг дэлбэрч буй зураг зэрэг багтсан байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE