Сураггүй болсон хүүгийн цогцсыг Ховд голоос олов

Ховд аймгийн Мянгад сумын харъяат 6 настай хүү өнгөрсөн сарын 13-нд Ховд голд осолджээ. Хүүгийн ар гэрийнхний хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газрынхан эрэн хайх ажиллагааг 7 хоног хийсний эцэст эрлийг зогсоосон байна.

Хүүгийн цогцсыг өчигдөр Ховд голоос олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Гол мөрний ус гэсч буй энэ үед бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаарай.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE