Месси: Аав аа, яагаад таныг Аргентинд муулж зүхээд байдаг юм бэ? гэж хүү минь асуусан

Лионель Месси ярилцлага маш цөөн өгдөг нэгэн. Өглөө ч гэсэн үг цөөн дуугарна. Гэвч энэ удаад FM Club 94.7-д өгсөн ярилцлагадаа зарим “хөндүүр” гэмээр сэдвүүдээр  хариулт хангалттай өгчээ. Ингээд Мессигийн үгсийг хүргэе.

“Аргентины шигшээ багтайгаа ямар нэгэн цом өргөхийг би хүсдэг. Тэнд очоод, том тоглолтод оролцохыг мөн хүсдэг. Шигшээ багтаа дахин тоглохоор болоход намайг Аргентинд их шүүмжилж дургүйцсэн.  Тэгэхэд миний зургаан настай хүү хүртэл надаас асууж билээ. “Аав аа, яагаад таныг Аргентинд тэгж их муулж зүхээд байгаа юм бэ?” гэж. Тэгэхэд нь би хүүдээ “Уурлаж бухимдсан хүмүүсийн л ааш байхгүй юу даа” гэсэн.

Уг нь би Аргентины шигшээд тоглохыг маш их хүсдгээ байнга харуулсаар ирсэн болохоор нотлоод баймааргүй санагдана.

Агуэрогийн тухайд уу? Тэр надад олон удаа хэлсэн юм. “Лео найз минь, би чиний сэлгээний тоглогч” гэж.

Хэрвээ надаас шалтгаалдаг бол Агуэрог байнга л гараанд гаргана. Араар муулдаг хүмүүсийн үгийг тоохгүй байхыг би их хичээдэг. Заримдаа шигшээ багийн бэлтгэл, тоглолтод анхаарлаа төвлөрүүлэхэд ч хэцүү байдаг. Гэхдээ би хичээдэг.

Би хувьдаа Аргентинд буцаж очоод тоглохсон гэж боддог л юм. Гэвч ийм нөхцөл байдалд хэцүү. Хүүхдүүдээ би бодох ёстой.

Тиаго хүү маань том болж бидэнтэй хамт шийдвэр гаргадаг болж байна. Мэдээж хүүгийн маань хувьд Аргентинд очих асуудалгүй. Би ч гэсэн “Ньюэллс Олд Бойз”-доо дахин тогломоор санагддаг.

Яагаад хүмүүс намайг “Ривер Плейт”-ийг хөгжөөн дэмждэг гээд буйг ойлгохгүй юм. Үнэн гэвэл би “Ньюэллс”-ийг л бага наснаасаа дэмжсэн. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ дэмждэг.

“Сантьяго Бернабеу”-д очсон тухайд бол би зүгээр л Либертадоресийн цомын финалыг л үзэхийг хүссэн юм. Тэрнээс аль нэг багийг нь дэмжээгүй.

Икардигийн шигшээ багийн тухай хэлсэн үгийг бол би сайн ойлгоогүй. Би түүнтэй хамт шигшээд хоёр л удаа тоглосон. Баг бүрт ахмад болон залуу тоглогчид гэж байдаг. Нас нас ойролцоогоороо бүлэг болчих нь бий.

Өмнө нь шигшээд тийм л байсан. Хайнце, Айяла, Рикельме нар тусдаа маягтай. Тэдэн рүү бид дөхөж очдоггүй байлаа. Гэлээ гээд энэ муу юм биш. Икарди шигшээгийн уур амьсгал муу гэсэн үгдээ юу хэлэх гэснийг мэдэхгүй юм. Уг нь бид түүнд хэзээ ч муу хандаж байгаагүй.

Криштиано Роналдог үгүйлж байна уу гэж үү? Тийм ээ, үгүйлдэг. Түүний эсрэг тоглох хэцүү ч гэсэн сайхан. Роналдог “Реал Мадрид”-д тоглож байхад цом өргөх надад таалагддаг байлаа. Мадридад байсан бол сайхан байхгүй юу.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн тухайд бол сайн тоглогчид байна. Неймар, Мбаппе, Суарес, Азар гээд. Тэднээс хэн нь ч дэлхийн шилдэг болох боломжтой. Гэхдээ би Роналдог нэрлэсэнгүй шүү. Учир нь бид хоёр цугтаа” хэмээн Месси өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE