Huawei ухаалаг шилээ зах зээлд гаргана

Huawei P30 Pro загварын ухаалаг утас танилцуулах арга хэмжээнийхээ үеэр ухаалаг нүдний шил зах зээлд гаргах гэж байгаагаа зарлав. Уг шил нь Huawei-ын анхны ухаалаг нүдний шил юм. Ус болон тоосны хамгаалалттай уг шил чанга яригч болон дуу хураагчтай тул дуудлага хийхэд ашиглаж болно. Мөн савыг нь ашиглан утасгүй цэнэглэх боломжтой ажээ.

Huawei ухаалаг шилээ Солонгосын, тансаг зэрэглэлийн нүдний шилний брэнд болох Gentle Monster-той хамтран бүтээжээ. Ингэснээр ухаалгаас гадна загварлаг болж чадсан гэж дурдсан байна.

Одоогоор ухаалаг шилний үнэ, нэр зэрэг мэдээлэл нь тодорхой болоогүй ч энэ зун албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE