Игуаин: Олон хүнийг баярлуулж шигшээгийн замналаа өндөрлүүлснээ зарлая!

31 настай довтлогч Гонсало Игуаин Аргентины шигшээ багт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа.

“Шигшээ багийн дасгалжуулагч Лионель Скалонид би дахин тоглохгүй гэдгээ дуулгасан.

Удтал нухацтай бодсны эцэст шигшээ багийн миний цикл дууссан гэж шийдлээ. Одоо зав чөлөө гарвал өөртөө, гэр бүлдээ зориулья. Олон хүнийг баярлуулж шигшээгийн замналаа өндөрлүүлснээ зарлая.

24 жилийн дараагаар Аргентины шигшээг ДАШТ-ий шөвгийн дөрөвт хүргэсэн гоолыг би Бельгийн хаалганд оруулж байлаа. Мөн ДАШТ-ий урьдчилсан хэсгийн тоглолтуудад ч олон гоол хийсэн. Гэвч хүмүүс зөвхөн алдааг минь санах юм.


Намайг шүүмжилж, харааж зүхэж буй хүмүүсийн яриа, хандлагаас болж гэр бүл минь хэрхэн шаналж түгшиж байхыг олонтаа харсан. Хөлбөмбөгчид гэдэг чинь бусадтай л адил алдаж онодог хүмүүс. Гэлээ ч биднийг зөвхөн өөлж өөнтөглөхөө л гол болгодог” хэмээн Гонсало Игуаин өгүүлсэн байна.

Игуаин “альбиселесте”-гийн төлөө 75 тоглолтод гарахдаа 31 гоол оруулсан юм. 2014 онд шигшээ багтайгаа ДАШТ-ийн финалд хүрсэн ч Германы шигшээд 0:1-ээр хожигдсон билээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE