БОАЖЯ-ны цахим мэдээллийн сан шаардлага хангадаггүй

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 .4  дэх  хэсэгт  “байгаль  орчныг  хамгаалах,  байгалийн  баялгийг  ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх”, Мэдээлэл авах эрх  ба  мэдээллийн  ил  тод  байдлын  тухай  хуулийн  15  дугаар  зүйлд  “иргэд  төрийн  байгууллагаас  цахим  хэлбэрээр  мэдээлэл  авах эрхтэй” гэж тус тус заажээ.

Гэтэл БОАЖЯ-ны цахим  хуудаст  тус яамнаас  иргэн,  аж ахуйн  нэгжид  олгодог  тусгай  зөвшөөрөл,  түүний  эзэмшигчийн  талаарх  мэдээлэл,  байгаль  орчны  статистик  тоо  баримт,  үйл  ажиллагааны тайлан зэргийг байршуулж байгаа хэдий ч тухайн  мэдээлэл  нь  иргэдийн  хэрэгцээ,  шаардлагад  нийцсэн эсэх, түүнийгээ цаг тухайд нь шинэчилдэг эсэх, нээлттэй хэлэлцүүлэг  өрнүүлэх,  асуулт,  санал  сэтгэгдлийг  хүлээн  авах  талбартай  эсэх  зэрэг  ил  тод,  нээлттэй  байдлыг  бүрдүүлэхэд  анхаардаггүй байна.

БОАЖЯ  болон түүний  дэргэдэх  Байгаль  орчны  мэдээллийн  төв  нь  Байгаль орчныг  хамгаалах  тухай  33  дугаар  зүйлээс  52  дугаар  зүйлд заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Байгаль орчны цахим мэдээллийн  санг  хариуцан  ажиллуулдаг юм. Мөн  хуулийн  35 дугаар зүйлд тус цахим мэдээллийн сан 22 төрлийн мэдээллээс бүрдэх  бөгөөд  жил  бүр  тодорхой  хугацааны  дотор  мэдээллийг шинэчлэн баяжуулахаар заасан байдаг.

Тэгвэл тус сангийн мэдээлэлд  ус,  рашаан, амьтан болон байгаль орчинд ээлтэй технологи зэрэг мэдээллийн сангийн бүрдэл хангалтгүй байдаг талаар Хүний эрхийн үндэсний комиссын тайлан илтгэлд дурдсан байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE