Конор Макгрегор: Би тулааны спортыг орхиж байна

UFC-гийн хоёр жинд дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан 30 настай ирланд тулаанч Конор Макгрегор өнөөдөр спортоо орхиж буйгаа зарлалаа.

“Залуус аа, шуурхай зар хүргэе. Өнөөдөр би холимог тулаан гэх спортын төрлийн замналаа өндөрлүүлж байна. Тулаанч найз нөхдөдөө амжилт хүсье. Харин одоо спортоо орхисон тулаанчидтайгаа нэгдлээ” хэмээн Конор Макгрегор өгүүлжээ.

Конор Макгрегор өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Хабиб Нурмагомедовт ялагдснаасаа хойш октагонд дахин гараагүй. Түүний замналаа өндөрлүүлж буй тухай мэдээлэлд UFC-гийн ерөнхийлөгч Дэн Уайт ийм тайлбар хэлжээ.

“Түүнд мөнгө, виски хангалттай бий. Тэгэхээр түүндээ ханасан хэрэг. Би ч гэсэн түүний оронд байсан бол ингэх байсан биз. Тэр тулаан хийхээ больж буй ч урьдын адил завгүй байх болно. Вискитэйгэй тулна биз.  Бас өөр ч ажил зөндөө олдоно.

Энэ залууг харах их хөгжилтэй байсан шүү! Тулааны энэ төрөлд элдвийн л юм хийлээ. Одоо октагонаас гадуур амжилт олохыг нь харахыг хүсч байна. Би түүнд хэзээ ч муу хандаж байгаагүй. Спортоо орхихоор шийдсэн бол тэр л биз. Хэлснээрээ л хийг. Тулаанчид явж л байдаг. Хэн нэгэн явах боллоо гэхэд би үлдээч гэж ятгахгүй” хэмээн Дэн Уайт өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE