Трамп Овечкинд: Чамайг Аугаа Александр гэх юм билээ!

 Стэнлийн цомын эзэн “Вашингтон Кэпиталз”-ынхан өчигдөр Цагаан оронд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ. Гэхдээ Дональд Трампын бодлого, байр суурийг эсэргүүцдэг Брет Коннолли, Брэйден Холтби, Деванте Смит-Пелли нар энэ уулзалтаас татгалзсан байна. Харин Александр Овечкин ахлагчтай бусад хоккейчид урилгыг хүлээн авчээ.

Эхлээд аваргуудад Цагаан ордоныг танилцуулсан байна. Үүний дараагаар Дональд Трамптай уулзжээ. Хоккейчдын хамтаар NHL-ийн тэргүүн Гэрри Бэтмен мөн “Вашингтон Кэпиталз”-ын эзэн Тед Леонсис нар байсан аж.

Дональд Трамп нийслэлийн багийн ахлагч Овечкинд хандан “Түүнийг бүгд л Аугаа Александр гэх юм билээ. Бүгдээрээ л “Вашингтон”-ы ялалтын тухай ярьцгааж байлаа. Аваргын төлөөх цуврал тоглолтуудын үеэр ажилтнуудынхаа анхаарлыг ажилд нь хандуулах гээд би чадаагүй. Та нар Стэнлийн цомыг гэртээ авчирлаа. Дахиад ч аварга болох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна. Та бүхэн чадна гэж би бодож байна” хэмээн Дональд Трамп өгүүлжээ.

Харин Александр Овечкин “Энд уригдан ирнэ гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг. Бид дахиад аварга болохыг хичээх болно. Манай баг хэвээрээ, туршлагатай. Дахиад түрүүлэхийг зорино” гэж хэлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE