“Норд бенз”-д мөргүүлсэн иргэд 800 метр чирэгджээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч 3 хүн амиа алджээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины араас Говьсүмбэр аймгийн харьяат иргэн М /25 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин мөргөж 800 метр чирэгдсэн ноцтой осол өнөөдөр 03:00 цагийн орчимд гарсан байна. Онцгой байдлынхан ослын газарт ажиллаж цогцсуудыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE