ЗТХЯ-ны Б.Махбалыг шүүж эхлэв

ЗТХЯ-нд өнгөрсөн оны наймдугаар сард гарсан хүн амины хэрэгтэй холбогдох шүүх хурал  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа юм.

Энэ удаагийн шүүх хуралд гэрчээр 11 хүнийг татах шаардлагатай хэмээн хохирогчийн талынхан үзсэн юм. Тиймээс тэдний төлөөлөл болж тухайн үеийн ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл оролцож байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE