“Эко алтан Заамар”-ын хэрэгт ИНХ-ыг хариуцагчаар татжээ

Төв аймгийн Заамар суманд алтны лицензтэй “Эко Алтан Заамар” ХХК-тай холбогдох шүүх хурал өчигдөр болжээ.  Тус компани Заамар сумын Тохойрол нэртэй газарт алт олборлож эхлэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хууль бусаар гаргасан гэх асуудлаар нутгийн иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өчигдөр болсон шүүх хурлаар хэрэгт багийн ИНХ-ыг хамтран хариуцагчаар татахаар шийдвэрлэж хурлыг дахин хойшлуулсан байна.Ингэснээр шүүх хурал 4 дэх удаагаа хойшилж буй аж.

 

Шүүх хурал ирэх сарын 4-нд товлогджээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE