Томоохон захууд галын аюулгүй байдал хангалтгүй хэвээр байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ сарын 04-08-ны зохион байгуулжээ.

Шалгалтад  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 66 обьектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 406  зөрчил илрүүлжээ. Үүнээс галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөрчил дийлэнх байна.

Эдгээр зөрчлийн  24 буюу 25.2 хувийг газар дээр нь, эрх зүйн бичиг баримтын хүрээнд 387 буюу 83.2 хувийг тус тус арилгуулж, бусад 95 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан бичгийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин биелэлтийг хангуулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE