Цагдаа машины урд шил рүү 15 удаа буудаж машин хулгайлсан этгээдийг хөнөөжээ

АНУ-ын Арканзас мужийн Литл-Рок хотноо болсон нэгэн явдал дэлхий дахины анхаарлыг татлаа. 30 настай Брэдли Блэкшир хэмээх этгээд хулгайлагдсан Nissan автомашин унаж явсан тул цагдаагийн офицер Чарльз Старкс зогсоож, машинаасаа буухыг шаарджээ.

Гэвч Блэкшир машинаас буухаас татгалзсны сацуу урагш хөдөлсөн аж. Энэ мөчид цагдаа машины урд шил рүү 15 удаа буудсан ч эхний сумнууд нь шилийг хагалж чадаагүй гэнэ. Харин машин цагдаагийн машинтай мөргөлдсний хүчинд зогсож, урд шил нь хагарчээ.


Цагдаа хэд хэдэн хүнд гэмтэл авч эмнэлэгт яаралтай хүргэгдсэн бол Брэдли Блэкшир газар дээрээ нас барсан байна. Брэдли Блэкширийн гэр бүлийнхэн цагдааг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж гомдол гаргажээ.

Болсон явдлын бичлэгийг хянаж үзсний дараагаар цагдаагийн офицер Старксийг ажлаас нь халсан байна. Тэрбээр 2015 оноос хойш нийтдээ 15 удаа эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр сануулга хүртэж байжээ.

2016 онд кинотеатрт зодоон хийснийхээ төлөө халагдах дээрээ тулсан ч ажилдаа үлдэж чадсныг байгууллагын дотоод шалгалтаар илрүүлсэн гэнэ.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE