Осолдсон уурхайчдад 33.8 сая төгрөгийн хандив цугларчээ

Төв аймгийн Заамар суманд Эко Алт ХХК-ийн уурхайн талбайд осол гарч 4 уурхайчин амь эрсдэж, 2 уурхайчин гэмтсэн юм. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд орсон уурхайчдад зориулсан хандив аян өрнөж нийт 33.8 сая төгрөг цугларчээ. Хамгийн их хандивыг “Энержи ресурс” ХХК-ийн ажилчид өгсөн бөгөөд 23.7 сая төгрөг хандивласан байна.

Хандивын үйл ажиллагааг эдийн засагч Л.Наранбаатар санаачлан зохион байгуулсан бөгөөд амиа алдсан 4 уурхайчны ар гэрт тус бүр 6 сая төгрөг, гэмт 2 уурхайчинд тус бүр 3 сая төгрөг өгөхөөр болжээ.

Дашрамд дурдахад, осолдсон уурхайчдыг эрэн хайх ажиллагааг хүнд нөхцөлд гүйцэтгэсэн аврагчдыг өнөөдөр шагнахаар болсон юм.

Сайхан сэтгэл унтахгүй.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE