13 настай сурагч охиныг удаа дараалан хүчиндсэн биеийн тамирын багшийг баривчилжээ

ОХУ-ын Саха улсын Якутск хотын нэгэн дунд сургуулийн биеийн тамирын багшийг 13 настай сурагч охиныг удаа дараалан хүчиндсэн хэрэгт буруутган баривчилжээ.

2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны тавдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сурагч охиныг биеийн тамирын заал болон автомашинд 15 удаа хүчиндэж, 14 удаа бэлгийн хүчирхийлэл үзүүлснийг цагдаа нар тогтоосон байна.

Охин багшаасаа айж эмээн, болсон явдлын талаар ам нээж чадалгүй багагүй хугацаа өнгөрсөн ч эцэг эх нь гар утас дээрх зурвасаас нь хэрэг явдлын талаар олж мэджээ. Үүний дараагаар цагдаад мэдэгдэж, тэр даруй багшийг сургуулиас нь хөөж, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Бузар балмад багш өөрийн буруугаа хүлээлгүй буруугүй гэж эхэлж мэдэгдсэн ч нотлох баримтууд дэлгэсний дараагаар хэргээ хүлээжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE