Залуу амрагаа амьдаар нь цементэд цутгуулж хөнөөлгөжээ

Италийн Сицилийн 64 настай нэгэн эмэгтэй өөрийг нь хаяж мөн үнэт эдлэлийг нь хулгайлж одсон 41 настай албани эрээс өшөө авахуулахаар Риезигийн мафид ханджээ. Харин мафийнхан өнөөх эрийг барьж аваад, Италийн Миланы Сенагогийн ойролцоохь байшингийн бетон хананд амьдаар нь цементээр цутгаж хөнөөснийг цагдаа нар илрүүлсэн байна.

Амиа алдсан албани эр Ламай Астридыг сүүлийн зургаан жилийн турш сураггүй алга болсонд тооцож эрэн сурвалжилсан ч олдохгүй байсан нь ийм учиртай байжээ. Хананаас цухуйх цамцаар нь түүнийг цогцсыг таньсан гэнэ. Энэ хэрэгт холбогдуулан мафийн дөрвөн хөлсний алуурчинг баривчилжээ.

Харин цогцсыг олсон тухай мэдээ тарсны дараагаар захиалга өгсөн эмгэн Генуя хотоос оргон зугтах гэж байгаад нисэх онгоцны буудал дээрээс баривчлагджээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE