Miss Teen Universe-ийн ялагч 20 насны төрсөн өдрөөсөө хэдхэн цагийн өмнө нас баржээ

Miss Teen Universe 2017-гийн ялагч, голланд бүсгүй Лотте Ван дер Зее 19 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ. Энэ талаар түүний эцэг эх инстаграмд мэдээлсэн байна.

Австрийн уул цанын амралт сувиллын төв Вестендорфтод загвар өмсөгч бүсгүй гэр бүлийнхнээ хамт амарч байжээ. Сүүлчийн шөнө тэрбээр найз нөхөдтэйгээ уулзаад тун сэтгэл хангалуун ирж амарсан гэнэ. Гэвч маргааш нь өглөөний цайгаа уухаар гарч ирээгүй тул эцэг эх нь дуудахаар очтол зүрхний шигдээс болж, бие нь маш мууж байж. Ингээд яаралтай эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ.

Эмч нар үхэлд хүргэсэн шалтгааныг олохоор ажиллаж буй юм байна. Лотте Ван дер Зее гуравдугаар сарын 7-нд 20 нас хүрэхээсээ хэдхэн цагийн өмнө өөд болжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE