Зандалчны ажилд орохоор 102 хүн бүртгүүлжээ

Шри-Ланка улсад цаазын ялыг эргэн сэргээсэн тул нэгэн шинэ ажлын байр бий болсон нь  зандалчин гэнэ. Хар тамхи, хүчин, хүн амины хэргүүд сүүлийн жилүүдэд тус улсад эрс нэмэгдсэн учир цаазын ялыг сэргээхээр шийдсэн юм байна. Ингээд зандалчны ажилд шалгаруулан авах зарыг хэвлэлээр тараажээ.

18-45 насны тогтвортой сэтгэлзүйтэй, ухаалаг, сэтгэлийн хаттай хүнийг тус ажилд шалгаруулж авна гэж зард тэмдэглэсэн байж. 10 гаруй хоног зар түгээсний дүнд нийт 102 хүн тус ажилд орохоор бүртгүүлжээ. Сонирхолтой нь бүртгүүлэгчдийн дунд АНУ-ын иргэн хүртэл байсан гэнэ. Гэвч харь улсын иргэн тус албыг хашиж болохгүйг тайлбарлан татгалзсан хариулт өгчээ.

Шри-Ланкад сүүлийн 40 жилийн хугацаанд цаазын ял гүйцэтгээгүй юм байна. Шинэ хуулийн дагуу цаазын ялыг дүүжилж гүйцэтгэх ажээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE