Нялх охиноо нэг сая рублиэр зарсан бүсгүйг баривчилжээ

ОХУ-ын нийслэл Москвагийн 23 настай нэгэн бүсгүй дөнгөж хорвоод мэндэлсэн нялх охиноо 1 сая рублиэр зарсан нь илэрч, баривчлагджээ.

Тухайн бүсгүй олон нийтийн сүлжээгээр охиноо зарах тухай яриа хэлцэл хийгээд гуравдугаар сарын 5-нд худалдан авагчтай уулзжээ. Ингээд хүүхдээсээ татгалзаж буй тухай баримт бичигт гарын үсгээ зураад тохирсон мөнгөө авсан байна. Удалгүй түүнийг цагдаагийн ажилтнууд баривчлан шалгаж эхэлжээ. Бүсгүйд 15 жил хүртэлх ял оноож магадгүй гэнэ.

Бүсгүй олон нийтийн сүлжээнд “Охиноо үрчлүүлнэ. Урамшуулалд 1 сая рубль авна” гэж бичсэн байж. Өмгөөлөгчийнх нь мэдэгдснээр бол ар гэрийн гачигдал зовлон, мөн сэтгэлзүйн тогтворгүй байдал нь ийм алхам хийхэд хүргэсэн аж. Тиймээс шоронд хорилгүйгээр тэнсэн харгалзах ял оноохыг хүсч буйгаа өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE