Тэрбумтан эр бэлэг эрхтнээ томруулах гээд амиа алджээ

Бельгийн 65 настай тэрбумтан, үнэт чулууны нэрт мэргэжилтэн Эхуд Ари Ланиадо Парист бэлэг эрхтэн томруулах хагалгаа хийлгэх үеэр бие нь муудаж, амьсгал хураажээ.

Хагалгаа эхлээд удаагүй байтал зүрх нь зогсож нас барсан гэнэ. Түүнийг өөд болсон мэдээг эзэмшлийнх нь Omega Diamonds компанийн төлөөлөгч баталжээ. Ланиадог ойрын хугацаанд төрөлх эх орон Израильд нь хөдөөлүүлэх юм байна.

Эхуд Ланиадо нь дэлхийн алмаз эрдэнийн хамгийн шилдэг мэргэжилтэн төдийгүй үнэт чулууны бизнесийн хамгийн нөлөө бүхий эрхэм байсан гэнэ. Тэрбээр 2015 онд “Жозефинагийн хөх сар” хэмээх маш ховор алмаз эрдэнийн чулууг 48.4 сая ам.доллараар зарж байжээ. Мөн Монакогийн хамгийн үнэтэй буюу 35 сая еврогийн харш түүнийх юм байна.

Ангол, Конгогоос хууль бусаар эрдэнийн чулуу гаргасан хэрэгт хэд хэдэн удаа сэжиглэгдэн шалгагдаж байжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE