Дэлхийн хамгийн баян эмэгтэйг нэрлэлээ

Forbes сэтгүүлээс дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр L`Oreal-ийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур Майерсийг нэрлэлээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний ашиг орлого нэмэгдснээр Беттанкур Майерсийн хөрөнгө нэг жилийн хугацаанд 7.1 тэрбум ам.доллараар өсч, нийт хөрөнгийн хэмжээ нь 49.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Лиллиан Беттанкур, Франсуаза Беттанкур Майерс

Беттанкур Майерс нь 1997 оноос хойш L`Oreal-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, эдүгээ компанийнхаа хувьцааны 33 хувийг эзэмшихийн зэрэгцээ захирлаар нь ажилладаг юм. Өнгөрсөн жил түүний ээж Лилиан Беттанкур өөд болсноор Беттанкур Майерс Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд тэмдэглэгдэх болсон юм.

Элис Уолтон

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын аман хүзүүнд Walmart-ийг үндэслэгчийн охин, эдүгээ сүлжээ дэлгүүрийг удирдаж буй Элис Уолтон бичигджээ. Тэрбээр өнгөрсөн жил Дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдэж байсан юм.

Жаклин Марс

Харин гуравдугаар байрт чихэр шоколадан бүтээгдэхүүний Mars компанийн үүсгэн байгуулагчийн ач охин, захирал Жаклин Марс бичигдсэн байна.

Дэлхийн баян хүмүүсийн жагсаалтын 15 дугаар байрт Беттанкур Майерс бичигдэж буй юм байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE