Усан санг уурхайтай ойрхон байгуулснаас нуранги үүсэх шалтгаан болжээ

Төв аймгийн Заамар суманд “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан ноцтой осол болсон юм.

Нурангид 31-58 насны 4 иргэн дарагдсан бөгөөд өчигдрийн байдлаар 2 иргэний цогцсыг гаргасан тухай ОБЕГ-аас мэдээлсэн. Түүнээс гадна аврагчид нурангид хоёр хөөрөг нэмж суурилуулан усны хөөрөг, усны хоолойн холболт  болон зам тавих, далан босгох ажиллагааг өчигдөр хийжээ. Мөн нурангид дарагдсан бульдозерыг татаж гаргажээ. Ослын голомтод онцгой байдал, компани, орон нутгийн хамтарсан 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэв.

Ослын шалтгаан нь 80 метрийн гүнтэй ил уурхайтай усан санг ойрхон байгуулснаас хөрс доогуураа идэгдэж нуранги үүссэн гэж урьдчилсан байдлаар албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Уурхайн ажилчид амиа алдсан хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэжээ.

ОБЕГ-аас өнөөдөр 13:00 цагт ослын газарт ажиллаж байгаа нөхцөл байдлыг шууд дамжуулан үзүүлэх ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE