Англид өсвөр насны 27 мянган хүүхэд дээрмийн бүлэглэлд хамаарч буйг илрүүлжээ

Англид 10-17 насны 27 мянган хүүхэд дээрмийн бүлэглэлийн гишүүнээр ажиллаж буйг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Орон нутгийн хүүхдийн асуудал эрхэлсэн хорооны ажлын дүгнэлтэд хүүхдүүд дээрмийн бүлэглэлд хууртан элсэж, дараа нь тэндээс гарах аргагүй болсноор гэмт хэрэг үйлдэхэд хүрч буйг дурьдсан байна.

Хорооны төлөөлөгч Энни Лонгфилдийн өгүүлснээр сэтгэлзүй тогтворгүй, ар гэрийн хараа хяналт сул хүүхдүүдийг дээрмийн бүлэглэлийнхэн гишүүнээр элсүүлдэг гэнэ. Ингээд хүүхдэд тодорхой даалгавар зааварчилгаа өгч, хэрэг үйлдүүлдэг аж.

Ийм дээрмийн бүлэглэл оршдог талаар 313 мянган хүүхэд мэддэгийн зэрэгцээ 34 мянган хүүхэд хохирогч болжээ. Өсвөр насныхны дээрмийн бүлэглэл орон нутгийн хэсэг бүсүүдэд хяналтаа тогтоож, өөрсдийн гэсэн бүлэглэлийн нэртэй болсны зэрэгцээ толгойлогч удирдагчтайг олж тогтоосон байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE