Гэмт хэргийн тоо 18,5 хувиар буурчээ

Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд дүүргийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бодитой дэмжин, хамтран ажилладаг  Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийллээ.

Тухайлбал өнгөрсөн онд дүүргийн ИТХ болон ЗДТГ-аас Цагдаагийн I,II,III хэлтсийн гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж мөн хангаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд ухуулга сурталчилгааг амжилттай хийсэнг Нийслэлийн Цагдаагийн газраас онцолсон юм. Үүний үр дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,5 хувиар буурчээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE