Клопп: Рожерс эргэж ирнэ гээд намайг гаргачихвий дээ…

Брэндан Рожерс Английн Премьер лигт буцан ирж, “Лестер”-ийг удирдах болсон талаар “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп хошин үгс хэлээд амжжээ. Рожерсийн Ливерпүүл дэх байрыг Юрген Клопп түрээслэж суудаг юм.

“Рожерс “Эвертон”-д ирнэ гэхгүй л бол би тайван амьдарч болохоор байна. Харин “Эвертон”-д ирэхээр болчихвол гэртээ өөрөө амьдарна гээд намайг гаргачихна шүү дээ. Лестер эндээс хол байдаг нь яамай даа” хэмээн Клопп инээмсэглэн өгүүлжээ.

Брэндан Рожерс өнгөрсөн арванхоёрдугаар сард герман мэргэжилтэнд байраа түрээслүүлдэг тухайгаа мөн егөө үг хэвлэлээр хэлээд амжсан юм.

“Клопп маш сайн ажиллаж байгаагаас гадна миний байрыг түрээслэж буй тул Ливерпүүлд аль болох удаасай л гэж бодох юм байна шүү” гэж Рожерс өгүүлсэн. Тэгвэл Клопп хариуд нь “Ярих юм ер нь байгаа шүү. Сантехник, цахилгаан, бассейн гээд яривал юм байна байна. Брэндан, уулзаад нэг ярих юм биш үү” гэж егөө үг хэлсэн удаатай.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE